ХӨСҮТ-ийг халдварын бас нэгэн голомт гэж үзээд бүхэлд нь тусгаарлан, цагдаагийн хамгаалалтад авсан байна.
Тус эмнэлгийн эмч, ариутгагч, лаборант зэрэг 19 ажилтан өнөөдөр коронавирусний халдвар аваад байгаа юм. Энэ нь, нэгдүгээрт, халдвар хамгааллын дэглэм алдагдаж буйг, хоёрдугаарт, эмч, ажилтнуудын ачаалал ихэссэнээс дархлаа нь буурч өвчлөлд өртөмтгий болсонтой холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.
ХӨСҮТ-ээс хөнгөн 89 өвчтөнг сүүлийн хоёр хоногт Яармагийн хүүхдийн эмнэлэг рүү шилжүүлж дуусчээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)