Өмнөговь аймгийн хэмжээнд аймаг, сумаас гарах гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан байна. Тодруулбал Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлгөөн түр хязгаарлах шийдвэр гаргажээ. Өнөөдөр 14.00 цагаас маргааш буюу арванхоёрдугаар сарын 13-ны 09:00 цаг хүртэл аймаг, сумаас гарах хөдөлгөөнийг түр хаасан байна. Цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдсан тул болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.