Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Болд: Өвөг дээдэс маань бидэнд уламжлалт анагаах ухаан гэсэн мэдлэгийн маш баялаг сан хөмрөг үлдээсэн

2020-12-12
0
ЖИРГЭХ

Монголын Уламжлалт Анагаах Ухааны Эрдэм Судлалын Хүрээлэн ТББ болон Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ нь БНСУ-ын Дэгү Хаани Их Сургуультай хамтран “Эмийн ургамал тариалах боломжийн тандалт болон үйлдвэрийн материал боловсруулалтын судалгаа” төслийг энэ оны зургаадугаар сараас эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Төслийн үр ашгийн талаар төсөлд хяналт тавин ажиллаж буй Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Намуун, төслийн удирдагч, академич Ш.Болд нараас ярилцлага авснаа толилуулж байна.


Уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлийг олон улсын стандартад хүргэж, дотооддоо үйлдвэрлэн экспортлох боломжтой

-“Эмийн ургамал тариалах боломжийн тандалт болон үйлдвэрийн материал боловсруулалтын судалгаа” төсөл нь энэ чиглэлээр Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж байгаа төсөл гэж ойлгож байна. Төслийн талаар уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юу?

Ш.Болд: -Монгол Улсад анх удаагаа хэрэгжиж байгаа төсөл. Бид өмнө нь байгальд ургаж байгаа эмийн ургамлаа шууд түүж аваад эмийн үйлдвэрт эсвэл хэрэгцээндээ ашигладаг байсан. Энэ төсөл хэрэгжсэнээр хүн амын эрүүл мэндэд хохирол учруулдаг зарим архаг өвчнийг эмчлэх боломжтой, зөвхөн Монголд ургадаг эндемик 40 эмийн ургамлын химийн найрлагыг тогтоож, цаашид тарималжуулан улмаар шинэчилсэн технологоор эм үйлдвэрлэж практикт хэрэглэнэ. Ойлгомжтой байдлаар хэлбэл уламжлалт мэдлэгээс шинэ бүтээмж, шинэлэг санааг олж, түүнийгээ орчин цагийн шинжлэх ухааны аргаар судлан бүтээгдэхүүн болгож эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн үг юм.     

-Тус төслийг эхлүүлэх санаачилга хэрхэн гарч, хөрөнгө оруулалтыг хаанаас шийдэж байна вэ?

Б.Намуун: -Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ нь дотоодын гарааны бизнес эрхлэгчдийн ажиллах ээлтэй орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор аялал жуулчлал, соёл, боловсрол, мэдээлэл технологи, ложистик, хөдөө аж ахуй гэсэн үндсэн таван салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Бид 2019 онд дээрх чиглэлээр “Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт уулзалтыг Монголын Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ, ХААИС болон Өмнөд Солонгосын Орон нутгийн хѳгжлийн газартай хамтран зохион байгуулсан. Тус үйл ажиллагааны хэрэгжилт болгон энэхүү эмийн ургамлын судалгааны тандалт, судалгааны ажлыг эхлүүлж, БНСУ-аас хөрөнгө оруулалтаа босгон ажиллаж байгаа.

-Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл нь тус төслийг хэрэгжүүлэхэд одоогоор ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?

Б.Намуун: -Бид үйл ажиллагааныхаа хүрээнд төслийн баримт бичиг боловсруулах, харилцаа холбоо тогтоох болон төслийн гүйцэтгэлд хяналт тавих, зохицуулалт хийх зэрэг үүрэг гүйцэтгэж байна. Харин академич Ш.Болд эмчээр удирдуулсан Монголын Уламжлалт Анагаах Ухааны Эрдэм Судлалын Хүрээлэнгийн баг төслийн нарийн судалгаа шинжилгээ, үр дүнгийн тайлан зэрэг мэргэжлийн талыг хариуцан ажиллаж байгаа.

-Тус төслөөс хүлээгдэж буй үр дүн, алсын хараа юу бол?

Б.Намуун: -“Эмийн ургамал тариалах боломжийн тандалт болон үйлдвэрийн материал боловсруулалтын судалгаа” төсөл нь Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөлөөс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй анхны төсөл юм. Манай улсад уламжлалт анагаах ухааны салбарыг өндөр түвшинд хөгжүүлэх нөөц боломжтой. Учир нь хүний нөөц болон ургамал, түүхий эдийн нөөц манай улсад хангалттай байдаг. Ийм ч учраас бид үйл ажиллагааныхаа хүрээнд тус төслийг дэмжин хамтарч ажиллахаар шийдсэн. Төслийн хүрээнд, уламжлалт анагаах ухааны ном зүйн судалгааг баяжуулан, тус салбарын гадаад харилцааг сайжруулж, цаашлаад уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлийг олон улсын стандартад хүргэж, дотооддоо үйлдвэрлэн экспортлох зорилготой ажиллаж байна.

Энэ төсөл Монгол Улсын уламжлалт анагаах ухааны салбарын хөгжилд шинэ өнгө төрх, гарц, шийдэл авчирна

-Монгол нутагт хэдэн төрлийн эмийн ургамал ургадаг вэ? Мөн бусад оронд ургадаггүй, эмчилгээнд хэрэглэж болох ямар төрлийн ургамлууд манай оронд ургадаг талаар мэдээлэл өгөхгүй юу?

Ш.Болд: -1990 оноос өмнө Монголд 600 гаруй зүйлийн эмийн ургамал ургадаг гэж үзэж байсан. Сүүлийн 30 жилд ховордсон, улаан номонд орсон эмийн ургамал байхаас гадна ургамлын төрөл, зүйл шинээр бүртгэгдэн тоо нь нэмэгдэж одоогоор 900 орчим зүйлийн эмийн ургамал ургаж байна. Яг тухайн бүс нутагтаа тэмдэглэгдсэн унаган ургамлыг эндемик гэж нэрлэдэг. Ийм эмийн ургамлууд манай оронд байна. Зарим нь төдийлөн судлагдаагүй. Жишээ нь: Бүтэн навчит хонлин байна. Энэ ургамлын химийн найрлага сайн судлагдаагүй боловч уламжлалт анагаах ухааны эмийн сударт хямарсан халуун, цулын халууныг арилгах, суулгалтыг зогсоох, охор хатгалгыг дарах, халуун бүхнийг арилгадаг гэж тэмдэглэсэн бөгөөд олон жоронд хөл эм болж ордог. Энэ төслийн хүрээнд бага судлагдсан хэд хэдэн ургамлын судалгааг хийнэ.      

-Манай оронд ургадаг эмийн ургамлын талаарх өмнөх судалгаа, мэдээллийн сан хангалттай түвшинд байдаг уу?

Ш.Болд: -Уламжлалт анагаах ухааны эм судлалын талаарх өмнөх үеийн судлаач, судалгааг дурдахдаа Сүмбэ хамба Ишбалжирын ”Эмийн нэрс ба эмт бодисыг таних болор толь”, Цахар гэвш Лувсанчүлтэмийн ”Эмийн аймгийн номлол хийгээд хөтөлбөр”, Үзэмчин гүн Гомбожавын ”Элдэв чухал хэрэгт эмийн найрлага”, Тойн Жамбалдоржийн “Үзэсгэлэнт нүдэн чимэг” зэрэг эмийн судрыг заавал оруулах ёстой. Эдгээр бүтээл эмийн ургамлын мэдээллийн сангийн суурь болно. Дараагийн үеийн гол судалгааг өнгөрсөн зууны 50-аад оноос эхлэн хийж эхэлсэн. Энэ судалгааг бидний багш, академич Ц.Хайдав тэргүүлэн хийж, олон сайн судлаачдыг бэлтгэсэн. Түүний шавь нарын нэг Б.Хүрэлчулуун багшаа онцлон тэмдэглэмээр байна. Багш нарын маань эмийн ургамлын бүтээлүүд уламжлалт анагаах ухааны эм судлал, эм найрлагын судлалд онцгой байр эзэлнэ. Түүнчлэн доктор У.Лигаа, профессор Б.Болдсайхан, профессор Д.Суран гээд олон хүн мэдээллийн санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.        

-Танай судалгааны баг судалгааны ямар арга барилыг сонгон ажиллаж байна вэ? Ямар хугацаанд аль аймгуудад судалгаагаа хийв?

Ш.Болд: -Судалгааны арга зүйн хувьд эхлээд эмийн эртний сонгодог судар номоос зорилтот ургамлуудаа амт, чанар, чадал, тус эрдмээр нь ялган авч хасах шалгуураар дахин нягталж үзээд 40 орчим ургамлыг судалгаанд хамруулсан. Түүнчлэн уг ургамлуудын нөөц, тархац, жоронд орох давтамж, судлагдсан байдал, тарих технологийг хамтруулан судалсан. Нийтдээ таван аймгийн нутагт ургадаг эмийн ургамлаас аль хэсгийг нь хэзээ түүх ёстой яг тэр ёсоор нь дээж авч, стандартын дагуу хатааж бэлтгэсэн. Эдгээр ургамлаа тусгай протоколын дагуу буцалган, гаргаж авсан хандыг өтгөрүүлээд дараа нь хасах 20 хэмд хатаан хуурай хандаа бэлтгэсэн. БНСУ-ын Дэгү Хааны Их Сургуулийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд фитохими болон бусад нарийн судалгааг хийнэ. Манай хүрээлэнгээс хоёр судлаач очиж солонгос судлаачтай хамтран ажиллах ёстой. Харамсалтай нь, ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас болоод хойшлоод байна.

-Судалгааны онцлох үр дүнгээс уншигчдад хуваалцаж болох уу?

Ш.Болд: -Төслийн эхний үр дүнг базаад дөрвөн зүйлээр хэлье.

Нэг. Уламжлалт анагаах ухааны судлаачдын мэддэг эмийн судруудаас гадна шинээр хоёр эмийн судар олж судалгааны эргэлтэд оруулсан. “Элдэв зүйлийн эмийн нэр, тодотгосон бичиг” хэмээх маш ховор гар бичмэл номыг Буриад Монголын увш Ванчүг гэдэг лам 1846 дугаар онд эхлэн бичээд, христосын 1847 дугаар онд дуусгажээ. Бид энэ бүтээлээс үе мөчний өвчин болон бодисын солилцооны хам шинжийг эмчлэх эмийн ургамлын тухай зарим чухал мэдээллийг олж авсан. Нөгөө судар нь Сэмбээжав ламын Дэүмар Данзанпунцагийн зохиол “Манжийн гүйва дэмэд шилгон” судрын төвөд, монгол хадмал орчуулга юм.

Хоёр. Үе мөчний үрэвсэл, бодисын солилцооны хам шинж, таргалалтыг эмчлэх  эндемик эмийн ургамлыг уламжлалт эмийн эртний судар номоос судлан тогтоож, тарималжуулах шаардлагатай эмийн ургамлын төрөл, зүйлүүдийн генофондыг хадгалах, хамгаалах, тарималжуулах  ажлыг хэрхэн хийх зөвлөмж боловсруулсан.

Гурав. Энэхүү судалгаагаар уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эмийн ургамлаас гарган авах брэнд бүтээгдэхүүн, брэндийн зах зээлд болон хэрэглэгчдэд хүрэх үнэ цэнэ, брэндийг мэдэх байдал, брэндийн чанар зэргийг тодорхойлох оролдлого хийсэн.

Дөрөв. Уламжлалт эмийн борлуулалт ойролцоогоор жилд 1,5 тэрбум төгрөг л болж байна. Энэ бол бага тоо. Учир нь манай зах зээл бага. Тиймээс нэн хэрэгцээтэй зөвхөн Монголд ургадаг эмийн ургамлыг судалж тариалах, эмийн ургамал тарих плантаци, томоохон ферм аж ахуйн нэгж байгуулах, цаашлаад шинэ технологоор үйлдвэрлэсэн уламжлалт эм, эмийн ургамлыг экспортод гаргах боломж байгааг судалсан.

-Төслийг хэрэгжүүлж дуусах үед Монголын Уламжлалт Анагаах Ухааны Эрдэм Судлалын Хүрээлэнгийн багийн зүгээс ямар үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй ажиллаж байна вэ?

Ш.Болд: -Хүн амын дунд элбэг тохиолддог үе мөчний үрэвсэл, бодисын солилцооны хам шинж, таргалалтын эсрэг үйлчилгээтэй эмийн ургамлуудыг анагаах ухааны эртний ном судраас судлан тогтоож, магадлан жагсааж мэдээллийн сан бүрдүүлнэ. Дараа нь эдгээр ургамлуудаа багтаасан номыг англи, монгол хэлээр бичиж хэвлүүлнэ. Үе мөчний өвчин, таргалалтын эсрэг үйлчилгээтэй эмийн ургамлуудын эм судлалын судалгааг хийж, тарималжуулна. Ингэснээрээ дээр дурдсан өвчнийг эмчлэх шинэ эм бэлдмэл гаргахаас гадна, эмийн түүхий эдээ экспортод гаргах боломжтой болно. Бидний төлөвлөж байгаагаар энэ төслийн үр дүнгээр дор хаяхад таваас найман судлаач докторын зэрэг хамгаална. Эхний судлаачид судалгааны ажилдаа өнгөрсөн зунаас аль хэдийн орсон.

-Орчин үеийн анагаах ухаанаар эмчилж чадаагүй өвчин эмгэгийг Монголын уламжлалт анагаах ухаан, ялангуяа Монголд ургадаг эмийн ургамал, түүгээр хийсэн эм, бэлдмэлээр эмчлэх бололцоо бий юу?

Ш.Болд: -Бүрэн бий. Ингэж хэлэх хоёр гол үндэслэл байна. Юуны өмнө бидний өвөг дээдэс маань бидэнд уламжлалт анагаах ухаан гэсэн мэдлэгийн маш баялаг сан хөмрөгийг үлдээсэн. Энэ санг зөв арга зүйгээр, зөв сэтгэлээр, зүй зохистойгоор нээн ашиглаж чадвал одоогийн тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудлыг шийдэх боломж бүрэн бий. Эртний эмийн судрыг үзэж судлах тусам итгэл үнэмшил улам төрж байна. Нөгөө талаас тоног төхөөрөмж сайтай, судалгааны арга зүй нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нотолгоо түшсэн лабораторитой БНСУ-ын томоохон их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа нь том боломж олгож байна. 

Ерөнхийдөө энэ төсөл бол Монгол Улсын уламжлалт анагаах ухааны салбарын хөгжилд шинэ өнгө төрх, гарц, шийдэл авчирна гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна. Нэг ёсондоо уламжлалт анагаах ухааны салбарт шинэ үзэгдэл бий болно гэсэн үг.   

- Цаг гарган ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Д.Суран (59.153.115.221)
    Академич Ш.Болдын ярилцлагатай танилцлаа. Сайхан төсөл хэрэгжиж байгаа юм байна. Ургамал судлаач бид Японы ЖАЙКА байгууллагатай хамтарч ашигт ургамлын судалгаа хийж байсан. Бидний өвөг дээдэс уламжлалт анагаах ухааны өргөн мэдлэгтэй байсан нь дээрх ярилцлагад тов тодорхой дурьдагджээ. БОАЖЯ-аас монгол орны ховор ургамал хамгаалах талаар Үндэсний хөтөлбөрийг баталсан. Харин одоо хэрэгжүүлэх үе нь ирж байгаа юм байна. Та бүхэнтэй хамтран ажиллаж ховор эмийн ургамлуудыг тарималжуулах ажилд оролцох, монгол брэнд хөгжүүлэх талаар санал солилцоход бэлэн байна. Эвт шаазгай буга барина гэдэг үг бий дээ. Та бүхэнд ажлын амжилт ерөөе.
    2020 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.190.87)
    Энэ одоо хүний хийж бүтээсэн ажлыг биш ах дүүг нь судалж суудаг, хийх байтугай хийсэн ажлыг нь уншаад ойлгохгүй хүмүүс болимоор юмаа.
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • Сумъяа (103.57.93.232)
    Энэхүү судалгаанд олон хүний хөдөлмөр зүтгэл шингэсэн шинэ санаа сэтгэл гарсан сайхан судалгаа болсон байна. Багын бүх хүмүүст нь ажилын амжилт хүсье
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.190.87)
    Өндөр амжилт хүсье
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.190.87)
    Эрдэм мэдлэгтэй хүмүүс шинжлэх ухааны үндэслэлтэй мундаг ажил хийж байгаа юм байна. Ажилд нь өндөр амжилт хүсье.
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • Sondor (66.181.190.87)
    Erdem medlegtei hunii hiin baigaa ajiluud ur ogoojtei baih boltugai. Amjilt husie
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.47.18)
    Энэхүү судалгаанд олон хүний хөдөлмөр зүтгэл шингэсэн төдийгүй гарах үр дүн нь эрүүл мэнд, эдийн засгийн салбарт томоохон хувь нэмэр оруулах нь харагдаж байна.
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • Мааги (66.181.177.84)
    Б. Намуун бол манай ерөнхийлөгчийн охин. Нөхөртэйгээ нийлж ийм бизнес хийж байгаа юм бна лээ. Нөхөр нь Оюуны Ундраагийн Отгонбаярын хүү Тэнүүн байх. Отгонбаяр гэж MNB ТВ-ийн нэвтрүүлэгч Ичинхорлоогийн нөхөр Амарсайханы ах нь. Амарсайхан бол өдгөө УИХ-ын гишүүн, Нийслэлийн засаг дарга асан бөлгөө. ... Би бараг зөв таасан байхаа гэж бодож байна.
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.70.209)
    Эрдэмтэй ухаантай хүмүүс сайхан юм. Амжилт хүсье
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • зочин (202.126.90.116)
    Худлаа юм ярьж хоолоо олж идэх юм даа
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    25 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    1 цаг 11 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    1 цаг 32 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    1 цаг 35 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    2 цаг 0 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    2 цаг 21 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    2 цаг 39 мин
  • Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
    2 цаг 48 мин
  • АНУ-ын бизнес эрхлэгчид Ковидынхоос ч том хямралтай нүүр тулж байна
    2 цаг 57 мин
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
    3 цаг 5 мин
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
    3 цаг 7 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
    3 цаг 44 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    3 цаг 56 мин
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
    4 цаг 11 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 11 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
    4 цаг 13 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    Өчигдөр 11 цаг 26 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК