Эрүүл мэндийн яамнаас ээжлит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “БНСУ-д сүмд амны хаалтгүй дуулсан, амттан хувааж идсэн гэсэн өгүүлэмжтэй иргэд олноор халдвар авсан. Тиймээс иргэд маань анхаарах хэрэгтэй.
Маргаашнаас эхлэн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Тиймээс халдварыг цааш тархаахгүйн тулд халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж, ажлын байраа халдваргүйжүүлж, дотоод болон гадаад орчинд байнгын амны хаалт зүүхийг анхааруулж байна.
Учир нь бүгд гэрээсээ ирж байгаа учраас анхаарах хэрэгтэй. Хүн бүр эрсдэлтэй гэдгийг анхаараарай” гэлээ.
А.Сүх