Энэ сарын 8, 9, 10-нд ХӨСҮТ-ийн гурван хүнээс халдар илэрсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эхнийх нь шуурхай арга хэмжээний багт явдаг ариутгагч байсан. Хамгаалах хувцас хэрэглэлээ тайлах явцдаа алдаа гарсан байж магадгүй гэж үзэж байгаа. Түүний ойрын хавьтал 20 гаруй хүнийг тусгаарласан. Хоёр дахь удаагий шинжилгээгээр халдвар илрээгүй.
Дараагийнх нь лаборант байсан.
Тусгаарлалтад ороод гэртээ очоод нэг хоноод ирсний дараа халдвар илэрсэн. Орйнын хавьтал 44 хүнийг тусгаарласан. Эхний шинжилгээгээр халдвар илрээгүй.
Мөн сүрьеэгийн тасгийн нэг туслах сувиалгч халдвар авсан. Ингээд гурван хүний ойрын хвьтал нийт 94 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаад шинжилгээнд хамруулж байна. Одоогоор халдвар илрээгүй байна" гэлээ.
А.Сүх