Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 15, 16-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.