УОК-ын саналыг Засгийн газраас үндэслэн өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар болсон. Ингэснээр эхний ээлжинд 34 салбарын үйл ажиллагааг нээх юм байна.
Тодруулбал, Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг, барилгын материалын худалдаа, модны зах, авто техникийн зах, ресторан, кафе, цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/, түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп, хувцас захиалга засвар үйлчилгээ, гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ, ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар, алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар, цүнх захиалга, нүдний шил захиалга, засвар, цоож түлхүүр, цаг засвар, хими цэвэрлэгээ угаалга, гэрэл зураг, айл нүүлгэх үйлчилгээ, эд бараа түрээслэх үйлчилгээ, нийтийн бие засах, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, авто засвар, дугуй засвар, автомашины угаалга, доторлогоо будаг аккуммулятор, ашиглалтын материал худалдаа, авто зогсоол битүү, ил, нийтийн байрны үйлчилгээ, такси үйлчилгээ гэсэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх юм.
Б.Баатар