Улсын хэмжээнд хөл хорио тогтоогоод үндсэндээ сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тасалдаж зарим нь ажилчдаа цомхотгож, олон хүн ажилгүйдлийн эгнээнд шилжиж, хорио цааш хэвээр үргэлжилвэл энэ тоо хагас саяд хүрэх мэргэжлийн байгууллагуудын тооцоо судалгаа гарч байв.
Улмаар халдвар голомтлон тархаж байсан газруудад тархалтыг зогсоож чадсан гэж үсэн учраас зэрэглэлийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдал руу шилжүүлэн ААН-үүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээж эхлээд байна. Өнөөдөр Засгийн газрын шийдвэрээр 34 байгууллагын үйл ажиллагааг нээж байна.
Эрүүл мэндийн яамны зүгээс хүн бүр эрсдэлтэй гэж үзэн сонор сэрэмжээ алдахгүй байж, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, халдварыг цааш тархаахгүйн тулд амны хаалт тогтмол зүүж, ажлын байран дээрээ ариутгал халдваргүйтлийг тогтмол хийхийг анхааруулж буй.
Тэгвэл өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Ингэхдээ бэлэн мөнгө тарааснаас илүү бодит дэмжлэг болсон талаар иргэд ам сайтай байна. Тодруулбал, айл өрх, тодорхой ААН-ийн ус, цахилгаан, дулаан хангамж, тогны мөнгийг энэ сараас эхлэн ирэх оны долдугаар сар хүртэл чөлөөлж, төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн ашгаас гаргуулахаар боллоо. Мөн сайжруулсан түлшийг 75 хувь болгож хөнгөрүүлэхээр болсон нь гэр хорооллын иргэдийн нуруун дээрх ачаа буурч байна.
Харин иргэддээ ус, цахилгаанаа аль болох хэмнэхийг уриалж байна. Энэ нь бидний эх орондоо оруулж буй хувь нэмэр билээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)