Засгийн газраас айл өрх, албан байгууллагуудын цахилгаан, дулаан, ус, хогны талбөрийг ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэл тэглэхээр шийдвэрлэсэн. Ялангуяа цахилгааны төлбөрийг тэглэсэнтэй зэрэгцэн хэт ачаалал үүсэхээс сэргийлэх, хэмнэлт хийх шаардлага үүсч байгаа юм. Цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал хязгаарлагдмал учраас айл өрх, аж ахуйн нэгж хэрэглээгээ хэт ихэсгэхгүй байх, хэмнэлт хийх нь чухал юм.
Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчний хэт ачаалал үүсэхээс сэргийлж, тодорхой зохицуулалт бүхий журмыг гаргахаар болсон байна. Журамд, эрчим хүчний хэмнэлттэй холбоотой зохицуулалтыг тусгаж өгөх бөгөөд энэ талаар тус яамнаас удахгүй танилцуулах юм байна.
Сэтгэгдэл (4)