Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "УОК-ын шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сард нийт гурван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байсан билээ. Тэгвэл иргэдийн хүсэлт болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан Франкфурт руу дахин нэг удаагийн нислэгийг энэ сарын 17-ны өдөр дахин нэмж үйлдэхээр боллоо. Ингэснээр энэ сард 720 орчим иргэн эх орондоо боломж бүрдэх юм. Агаарын замаар иргэдээ татан авах ажил цаашид ч үргэлжилнэ. Нөгөө улсын урт хугацааны визтэй иргэдийн явах боломжийг нь бүрдүүлж, нислэг үйлдэж байгаа. Япон улс руу явах хүсэлтэй иргэд бараг зорчоод дууссан. Мөн БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон иргэд хил нэвтрэх хүсэлтээ гаргаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг хоёр тал ярилцаж байна" гэв.
Б.Баатар