2017 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд Зорчих эрх хязгаарлах ялыг шинээр тусгасан. Энэхүү ялыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх ба хууль, хүчний байгууллагууд бэлтгэл ажлаа ханган 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхийн тулд гар, хөлөнд цахилгаан гав зүүн хөдөлгөөнийг байнга хянах ба тухайн этгээдийг оршин суух газраасаа явахыг, тодорхой заасан газарт очихыг хориглох ба зөвшөөрсөн чиглэлээр л зорчих эрхтэй юм. Мөн хуулийг хэрэгжүүлэхэд гол хэрэгсэл болох гаранд зүүх 980, хөлөнд зүүх 100 ширхэг электрон гавыг БНХАУ-д захиалгаар хийлгэсэн ба арванхоёрдугаар сарын эхээр гааль дээр буусан байна.
Энэхүү ялыг хэрэгжүүлснээр хорих ялтнуудад шаардагдах зардлыг хоёр дахин хэмнэнэ. Мөн хэрэгт холбогдсон этгээдийн хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулах хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож, нийгмээс тусгаарлахгүйгээр гэрийнх нь орчинд хэрэгжүүлдгээрээ онцлог юм .
Сэтгэгдэл (1)