Дэлхий улс орнуудын боловсролын салбарт бүхэлд нь нөлөөлж буй “COVUD-19” цар тахлын энэ хүнд цаг үед тохирсон дэмжлэгүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон НҮБ-ын Хүн амын сангаас үзүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцдаг, тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн оюутнуудад эрүүл ахуй, ариун цэврийн 1,000 багцыг өгөхөөр боллоо.
НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй уулзах үеэрээ багцыг хүлээлгэн өгөв.
Эх сурвалж: БШУЯ
Сэтгэгдэл (1)