Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 10979 хүнд PCR шинжилгээ хийхэд Таван хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал Улаанбаатарт хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дорноговь аймгийн Замын-Үүдэд нэг хүнээс халдвар илэрсэн байна. Эдгээр нь өмнө тохиолдлын дам болон ойрын хавьтлын тусгаарлалтад байсан хүмүүсээс илэрсэн.
Харин Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 464 боллоо. Харин Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 917 болсон. Үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 524 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 68, хөнгөн 450 байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)