Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 917 байгаагаас 384 нь эдгэрээд буй. ХӨСҮТ-д 131 хүн эмчүүлж байгаагаас хүндэвтэр 21, хөнгөн 110 хүн байна. Харин Цэргийн төв эмнэлэгт 213 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 46, хөнгөн 161 хүн байна.
Коронавирусний халдвар томуу, томуу төст өвчний үед илэрдэг шинж тэмдэгтэй адил илэрч байна. Хуурай ханиалгах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах шинж тэмдэг 10-36.7 хувьд нь илэрч байна.
Мөн үнэр амт мэдрэхгүй болох, хоолонд дургүй болох, үе мөч, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг 3-5.4 хувьд нь илэрч байна.
Тиймээс дээрх шинж тэмлэг илэрвэл эмчид үзүүлэх, өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна.
А.Сүх