Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсад халдварын тархалт гэр бүлийн хүрээнд их байна.
Дэлхий дахины судалгаагаар гэр бүлийн тархалт 10 орчим хувь байна. Ингэхдээ хосууд биенээсээ авах нь их байгаа бөгөөд хүүхдэд халдварлах нь арай бага байна. Тиймээс гэр бүл, албан байгууллагын хүрээнд халдвар тараахгүй байх нь хэрэгтэй.
Албан газрууд ажилчдынхаа гуравны хоёрыг гэрээсээ ажиллах боломжоор хангаж өгөх шаардлагатай байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)