Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр бие төлөөлөгчөөрөө дамжуулан Дархан-Уул аймгийн Онцгой комисс, Шуурхай штабт 14 ширхэг зөөврийн кварц /хэт ягаан туяаны ариутгалын гэрэл/, 100.000 ширхэг амны хаалт, 30 тонн гурил, 330 тонн нүүрс зэрэг 71.095.000 төгрөгийн өртөг бүхий бараа материал хүлээлгэн өгчээ.
Хэт ягаан туяаны ариутгалын гэрлийг аймгийн ЭМГ, НЭ, ӨЭМТ, Сумын ЭМТ-үүдэд хуваарилах бол амны хаалтыг хэрэгцээт байгууллагууд болон сумдад, гурил, нүүрсийг сумдын шуурхай штабаар дамжуулан айл өрхүүдэд хүргүүлэх юм байна.