Цахилгааны тарифыг хэрхэн зохицуулах талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл өглөө.
Хоёр аймагт өчигдөр цаг гаруйн хугацаанд цахилгааны хязгаарлалт хийжээ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хороон дарга А.Тлейхан "цахилгааны хязгаарлалтад орохгүй байхын гол хүчин зүйл нь иргэд илүү зүйл залгахгүй байх, үнэгүй гээд замбараагүй хэрэглэхгүй байх"-ыг тодотголоо.
Цахилгаан, дулаан хангамж, хогны мөнгөнд 650 тэрбум төгрөг зарцуулна гэдэг нь урьдчилсан тооцоо. Түүнээс илүү гарахгүй гэсэн зүйл байхгүй гэв.
ОХУ-аас 350 сая орчим кв цахилгаан авч байгаа аж. 1 кв цахилгааныг 243 төгрөгөөр авна гэдгийг онцоллоо.
Хамгийн гол нь хэрэглээгээ өсгөхгүй байхыг уриаллаа. Учир нь Засгийн газрын шийдвэр гарсан өдөр цахилгааны хэрэглээ 18 хувиар нэмэгджээ.
А.Сүх