Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Тэрбээр "Иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом өсч байна. Тиймээс иргэд 15-21 цагийн хороонд цахилгаанаа хэмнэх хэрэгтэй.
ОХУ-аас 350 сая орчим КВТ цахилгаан эрчим хүч татдаг. Ингэхдээ нэг квт-ыг нь 243 орчим төгрөгөөр худалдан авдаг. Харин БНХАУ-аас жилдээ 1.3 тэрбум квт цахилгаан импортолдог. Өчигдрийн байдлаар үзэхэд 18 хувиар цахилгааны хэрэглээ өссөн байна. Хэрэв хэрэглээ энэ мэтээр огцом өсвөл, хэрэглээг хязгаарлах нөхцөл үүснэ. Харин хоёр сарын хугацаанд хэн хэн нь хариуцлагатай байж, хэрэглээгээ зохицуулвал ийм асуудал үүсэхгүй байх боломжтой" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)