Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бидний “дургүй” уул уурхай

2020-12-15
0
ЖИРГЭХ

Монгол улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжөөд 100 орчим жил  өнгөрчээ. 2000-д оны дунд үеэс уул уурхайн чиглэлээр эцэг, эхчүүд үр хүүхдээ уул уурхайн чиглэлээр сургах гэж янз бүрээр л зүтгэж байв. Орчин үед уул уурхайн тухай яриа хүн бүрийн нүдэнд харагдаж, амны бай болоод тэр байтугай уул уурхайн талаар ихээхэн мэдлэгээ цахим орчинд дэлгэх гэсэн хүмүүсийн тоо нэмэгдээд иржээ. Ер нь манай иргэд уул уурхайн тухай ямаршуухан мэдлэгтэйг энгийн хэд хэдэн судалгаанаас харж болохоор байдаг.

Өнгөрсөн жилийн өдийд хийсэн МЭК судалгааны байгууллагын судалгаагаар Эрдэнэс Тавантолгойн ил уурхай юу олборлдогийг судалгаанд оролцсон иргэдийн талаас илүү нь мэдэхгүй гэсэн үр дүн ч бий. Оюутолгой төслийг юу олборлодог бол, Эрдэнэт үйлдвэр юу ухаж олборлодог юм бол? Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг үг бас бий. Ингээд асуултыг асуултаар хөтөлж явсаар бид ер нь уул уурхайн тухай юу мэдэх, иргэд үндэсний уул уурхайн тухай ер нь ямаршуухан мэдлэг мэдээлэлтэй байдаг, ер нь мэдэх албатай юу үгүй юу гэдгийг тодруулах гэж үзье.

No description available.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тайлангаас үзэхэд 2019 онд Монгол Улсын ДНБ-ий 25 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн аж. Таны карманд байгаа 1000 төгрөгний 250 төгрөгийг уул уурхайн салбар бий болгож танд “өгч” байна.  Экспортын орлогын 90 хувь, төсвийн орлого болох 11.9 их наяд төгрөгийн 25.4 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлсэн гэхээр бид энэ салбараас ямар их хамааралтайг харж болно. Тэгэхээр Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг нь уул уурхайн салбартай холбоотой гэсэн юм. Одоогоор бидний олон улсад зардаг 10 барааны 9 нь байгалийн баялаг аж.

Зарим улс төрчид “эдийн засгаа солонгоруулна, олон тулгуурт эдийн засаг бол гоё” гэж тунхаглаад олон жил болжээ. Даруй болдог бол маш сайн амлалт, хүсэл. Гэхдээ сүүлийн 10 за болье 5 жилийн статистик тоонууд уул уурхайгаас өөр эдийн засгийг ойрын 30-40 жилд авч явах гарц харагдахгүй байна. Байдал нэгэнт ийм байгаа үед бид уул уурхай түшиглэсэн эдийн засгаа өөрийн чадлаар хөгжүүлж бас хамгаалж явах нь өнөөдөртөө бидэнд ашигтай.

Ерөөс Монголын түүхэнд анх удаа 2020 онд Эрдэнэс Тавантолгой ХК-ны 1072 ширхэг хувьцааг амь оруулж ногдол ашгийг иргэн бүрт хүртээгээд эхэллээ. Энэ мэдээж маш сайн жишиг томоор харвал хөрөнгийн зах зээлд асар том бүүм иргэн хүнээр авч үзвэл үндсэн хуулиар баталгаажсан газар дээрх болон доорх баялаг ард түмний өмч гэсэн эцэг хуулийн бодит биелэл юм.

2020 он Монгол улсад болон дэлхийн нийтэд маш хүнд жил болон өнгөрч байна. Гадны судлаачид манай улсын хэврэг эдийн засаг коронагийн хүндрэлийг дааж чадахгүй өвдөг сөхөрнө гэж таамаглаж зөвлөх компаниуд манай улсад оруулсан хөрөнгө оруулалтыг татахыг ятган, зөвлөж байв. Алтан дээр суусан гуйлгачид гэдэг сүрхий нэр цолтой бид олон жил явсан бол одоо үндэсний баялаг түүндээ “эзэн” болох шаардлагатай Монголчууд болж хувирчээ. Бидэнд ямар сайн гарц байна вэ? Эрдэнэс Тавантолгойн жишээн дээр дурдая:

  • Долоон буудлын Должин эмээ, Дорнод аймгийн малчин Доржоо, их хурлын гишүүн Дондог нар ч ялгаагүй газар доорх баялагаас хувь хишиг хүртэгчид мөн юм. Товчхондоо газрын баялагийг иргэдэд тэгш оновчтой хүртээх хүн төрөлхтөний бодож олсон шилдэг арга нь хувьцаа, ногдол ашиг, тэгш хуваан хүртээх. Хувьцаа эзэмшигч иргэн бол энэ уурхайн нэг эд эс ширхэг нь. Энэ компани ашигтай сайн ажиллаж байж гэмээ нь иргэдэд ирэх хувь хишиг нэмэгдэнэ, үнэлгээ өснө. Энэ бол энгийн логик. Харин муухай харагдуулах тусам компанийн үнэ ханш унана, шууд утгаараа шүү. Хэн хохирох вэ? Монголчууд бүгд хохирно.

Саяхан нэг сэтгүүлч зурагтаар “Монгол дэлхийд нэгт орох газрын баялагтай улс шүү” гэж цамнаж сүрхий сүрийг үзүүлэв. Гэтэл тоо баримт арай өөр утга илэрхийлж байна. Бид баялагтай нь үнэн, гэхдээ 1-т байтугай эхний 5-т ч орох баялаггүй /одоогийн байдлаар/. Уул уурхайн олборлолтоор манай улс дэлхийд 8-т явж байна. Бид энд хий цээжээ дэлдэн хоорондоо хэрэлдэх нь энэ байрыг улам л хойш татах өндөр магадлалтай. Бид мөнгөгүйдээ биш харин үндэсний гэх тодотголоо хамгаалах, хайрлах, зөв мэдээлэл бусаддаа өгөхгүй байгаа нь биднийг улам ядруухан болгож байна.

Уул уурхайг хараан зүхдэг бүлгүүд их бий. Учир шалтгааныг ухаад үзвэл уул уурхайн тухайн иргэнд зүгээр байхад нь карманд нь мөнгө хийгээд байх ёстой юм билээ. Бидний тоглоомын дүрэм ч энэ чиглэл рүү хувьцаа хэлбэрээр явж байна. Харин кармандаа тогтмол мөнгө оруулахыг хүсвэл уул уурхайн салбар луу нулимах бус харин нэр хүндийг нь хамгаалах нь бидний иргэн хүний үүрэг гэлтэй.

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийж байр, тог, ус, дулааны мөнгийг тэглэх, сайжруулсан түлшний үнийг 75 хувь бууруулж нэг шуудайн үнийг  940 төгрөг болгов. Энэхүү зардлыг манай улсын 2 саалийн үнээ гэгдэх Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс Тавантолгой ХК хамтран бүрэн хариуцахаар шийдвэрлэжээ. Нөгөө л уул уурхай энэ үед энэ улсыг гал алдуулчихалгүй аваад гарах янзтай байна. Унаад байсан уул уурхайн салбар өрх бүрийн босгоор давж, зуухаар орж таны тог цахилгаан, ус, дулаан, түлшийг 7 сарын хугацаатай бэлдэж өглөө гэхэд хилсдэхгүй. Ерөнхий сайдын энэхүү шийдвэр айл болгоны босго давж, хаалга болгоныг тогшиж орсон нь эхний удаагийнх биш. Өмнө нь 1072ш хувьцааны ногдол ашгаар  дамжин тогшсоныг санадаг хүн хэр олон бол? Баярлалаа ч гэж хэлж амжаагүй байсан шүү дээ.

Өмнөх олон жил бид хэцүү үе тохиоход гадаадын зээл тусламж гуйн ерөнхий сайд нь дэвэн дэлхийгээр бадар барьдаг байсан бол өнөөдөр бид асуудал тулгарахад асуудлаа дотроо ярилцаж үндэсний гэх компаниудаасаа хөрөнгө мөнгө босгож болж бас чаддаг болжээ.

Уул уурхайн салбарт дургүйгээсээ илүү ойлгож хүлээж авах иргэд орчин үед олон болсон. Уул уурхайн салбарын нэр хүнд өсөх нь сайн, түүнээс олох эдийн засгийн үр ашгийг ард түмэн хүртэх нь маш сайн, үндэсний бүтээн байгуулагчид улам их болж уул уурхай илүү хөгжих нь онцгой сайн билээ.

 

Б.Номин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    22 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    42 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    46 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    1 цаг 11 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    1 цаг 31 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    1 цаг 49 мин
  • Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
    1 цаг 58 мин
  • АНУ-ын бизнес эрхлэгчид Ковидынхоос ч том хямралтай нүүр тулж байна
    2 цаг 7 мин
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
    2 цаг 15 мин
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
    2 цаг 17 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
    2 цаг 54 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    3 цаг 6 мин
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
    3 цаг 21 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 21 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
    3 цаг 23 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    3 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    Өчигдөр 11 цаг 26 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК