Эрчим хүчний яамнаас мэдээлэл хийлээ.
Засгийн газрын ням гарагийн ээлжит бус хуралдаанаар айл өрх, ААН-үүдийг цахилгаан, дулаан, усан хангамж, тогны төлбөрөөс 211 дүгээр тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан цахилгаан, дулааны хэрэглээ өсөж байгааг онцоллоо.
Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд хэрэглээний өсөлт 5-7 хувьтай байна. Өчигдөр шөнийн оргил ачаалал 1225 мквт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 150 гаруй мквт-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Манай улсад 18.00-22.00 цагийн хооронд оргил ачаалал явагддаг бөгөөд энэ үер цахилгааны дутагдалд орох эрсдэл өндөр байдаг учраас ОХУ-аас шаардлагатай чадлыг импортолдог.
Инженер н.Ариунбаяр “Яг одоогийн байдлаар оргил ачааллын үе эхэлж 1245 мквт хүрсэн байна. Нийслэл нийт ачааллын 70 гаруй хувийг дангаараа эзэлж байна. Та бүхний харж байгаагаар импортын эрчим хүчний чадал 247 мквт. Уг эрчим хүчийг ОХУ-аас авдаг” гэлээ.
Дотоодын эх үүсвэрүүд тулсан ачааллаар ажиллаж байна. Импортоор байж болох ачааллаа авч ажиллаж байгаа. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд цахилгаан халаагуураасаа татгалзаж, хэрэглээгээ хэмнэхийг уриалж байна. Учир нь бид хоёр тонн ачаа ачих машин дээр дөрвөн тонн ачаа ачих нөхцөл байдал үүсээд байгааг учирлалаа.
Мөн ачаалал өссөнтэй холбогдуулан цахилгааны тасралт болжээ. Айл бүрийн ачаалал тодорхой хэмжээнд нэмэгдсэнээс болж төвийн сүлжээнд зарим гэмтлүүд гарах нь ихэссэн бөгөөд өчигдрийн байдлаар 33 гэмтэл гарснаас 19 нь хэрэглэгчийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой байна. Айл өрхүүд ачааллаа нэмэгдүүлснээс өөрсдөд нь хохирол үүсэх эрсдэлтэй учраас бага ачааллын үед халаагуураа залгахыг хүсэж байна гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)