Эрчим хүчний яамнаас цахилгааны хэрэглээтэй холбоотой мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хувьд нийт ачааллын 70 гаруй хувийг дангаараа эзэлж байна. Тодруулбал, хотын ачаалал өнөөдрийн байдлаар 773 мквт хүрсэн. Гэр хорооллын өрхүүдэд гол ачаалал нэмэгдэж байгаа аж.
Гэр хорооллын хэрэглэгч 332 мквт авч байгаа нь өмнөх жилийнхээс 25 хувийн өсөлттэй байна.
Гэр хорооллын сүлжээнд өсөлт их гарахаар түүнтэй холбоотой дуудлага их ирж байгаа бөгөөд өчигдөр 4200 гаруй дуудлага хүлээж авснаас 600 гаруй нь хүчдэлгүй гэсэн дуудлага эзэлжээ. Үүний 10 хувь нь орон сууцны өрхөөс үлдсэн нь гэр хорооллын айл өрх байна.
А.Сүх
Сэтгэгдэл (3)