Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2020 оны 12 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 17-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 19, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.