БЗД-ийн 14-р хорооны 49 дүгээр байрны нэгдүгээр орцны цагдаагийн хамгаалалтыг буулгаж, иргэдийг дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн ажиглалтад шилжүүлсэн талаар тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
49 дүгээр байрны иргэдээс 14 хоногийн хугацаанд дахин халдвар илрээгүй бөгөөд энэ хугацаанд ХӨСҮТ-өөс PCR шинжилгээг гурван удаа давтан авахад сэжигтэй тохиолдол гараагүй юм. Тиймээс цагдаагийн хамгаалалтыг буулгаж, иргэдийг дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн ажиглалтад шилжүүллээ. Мөн тус байрны 1200 метр квадрат талбайд батлагдсан удирдамжийн дагуу зохих ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, оршин суугчдад Онцгой Комиссын мэдэгдлийг хүргүүлжээ.
Тус дүүргийн 4, 8, 9, 10, 14, 22-р хороонд коронавирусийн нийт 27 тохиолдол бүртгэгдээд буй юм.