Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий нийтэд халдвар эрчимтэй нэмэгдсээр байна. Ялангуяа хөрш зэргэлдээ хоёр усад халдварын тоо буурахгүй байна. Тодруулбал, ОХУ-д 26 гаруй мянган хүнээс БНХАУ-д 103 хүнээс 24 цагийн дотор шинээр халдвар илэрчээ.
Тиймээс иргэд маань онцгой анхааралтай байх хэрэгтэй. Сүүлийн үед тусгаарлагдсан, халдвар туссан иргэдийн ар гар рүү дайрах, доромжлох асуудал гарч байна. Айдсаар биш, баримтаар, цуурхлаар биш шинжлэх ухаанчаар хандаж, эерэг байх хэрэгтэйг зөвлөе. Хүн бүр халдвараар өвдөх эрсдэлтэй. Тиймээс өвдсөн нэгнээ буруутгаж болохгүй” гэлээ.
А.Сүх