Эрүүл мэндий яамны ээлжит мэдээллийн үеэр УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл өглөө.
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 тусгаарлах байранд 1169 иргэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 26 иргэн нэмж тусгаарлагдсан. Гэрийн ажиглалтад 3436 иргэн байна.
Мөн тусгаарлах хугацаа нь дууссан ХӨСҮТ-ийн 14 ажилтныг гэрийн ажиглалтад шилжүүллээ.
Өнөөдрөөс эхлээд гадаад орноос иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлнэ. Өнгөрсөн хугацаанд Шуурхай штабаас ашиглаж байсан тусгаарлах байрны үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ сардаа багтаад дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 700 гаруй иргэнээ татан авна.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн зэрэг буурлаа гээд иргэд тайвширч болохгүй. Хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ цааш хэрэгжүүлнэ. Иргэддээ зөвлөхөд эмх замбараагүй нөхцөл байдал үүсгэж болохгүй шүү. Мэргэжлийн байгууллагын зааврыг мөрдөхийг уриалж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)