Засгийн газраас энэ сарын 1-нээс 2021 оны долдугаар сар 1-н хүртэл айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцахаар болсон.
Гэвч уг тогтоолыг танилцуулснаас хойш хоёр хоногийг хугацаанд айл өрхийн эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсэн нь хүндэл учруулж байгаа талаар албаныхан мэдээлж буй.
Тэгвэл хэрэглээ өсч байгаа гэр хорооллын амины орон сууцны нэг хэсэг Нүхтэд байгаа аж. Нүхтэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өссөн бөгөөд тус газрынхан ашигладаггүй байр, орон сууцаа халааж эхэлсэн нь ийнхүү эрчим хүчний ачаалалд нөлөөлж байна гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцоллоо.
Б.Баатар
Сэтгэгдэл (6)