Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны хурлаар орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг үндэслэн амьдарч байгаа сууц хувьчлан авахыг хүссэн нэг иргэнд орон сууцыг нь хувьчлан өгөх асуудлыг хэлэлцлээ.
ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах 1,7,11,12 дугаар байрны 17 сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөх, магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтийг үндэслэн "0" тоот өрөөгөө хувьчлан авахыг хүссэн нэг иргэнд хавсралтын дагуу орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч гэрчилгээг гээгдүүлсэн тул бүрдүүлсэн материалуудыг үндэслэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хурлаар 19 иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ шинээр, гэрчилгээгээ үрэгдүүлсэн нэг иргэнд дахин олгохоор шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс