Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар хүйтэн, 19-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.
2020 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд Хөвсгөлийн уулсаар, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Салхи 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.