Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 16-ний өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 10599 хүнд PCR шинжилгээ хийхэд Таван хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал Улаанбаатарт таван хүнээс халдвар илэрсэн байна. Эдгээрийн гурав нь өмнө тохиолдлын дам болон ойрын хавьтлын тусгаарлалтад байсан хүмүүсээс илэрсэн. Хоёр хүн нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс халдвар илэрсэн. Эдгээр хүмүүсийн давтан шинжилгээгээр коронавирусний халдвар илэрсэн юм. Ер нь халдвар алаг цоог илрэх магадлалтай байдаг. Тиймээс олон хүнийг өвчлүүлэхгүйн тулд хариу арга хэмжээ авч ойрын хавьтлын 69 хүнийг тусгаарласан. Мөн ойрын хавьтлын 170, дам хавьтлын 200 хүнд шинжилгээ хийсэн байгаа. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 145 боллоо.
Харин Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 470 боллоо. Харин Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 923 болсон. Үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 530 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 45, хөнгөн 481 байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)