Арванхоёрдугаар сарын 14 буюу даваа гарагаас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 чиглэлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Тэгвэл цайны газар, ресторан зэрэг хоолны үйлчилгээ үзүүлдэг газрууд халдвар хамгааллын дэглэм зөрчих тохиолдол гарч байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Хоолны газрууд болон худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм зөрчих тохиолдол их гарч байна. Сандал ширээгээ хол байрлуулаагүй, хүн хоорондын зайг баримтлуулахгүй байх зэрэг зөрчил ихээр гарч байгаа учраас эрсдэл өндөр болж байна. Тиймээс ЭМЯ наас өгч байгаа зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх шаардлагатай. Ер нь Япон улсад хэрэгжүүлж байгаа гурван С-гийн зөвлөмжийг баримтлах хэрэгтэй байна. Тодруулбал, агааржуулалтыг сайтар хийх, амны хаалтыг зүүж, хүн хоорондын зайг баримтлах нь хамгийн чухал юм. Ер нь хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх хэрэгтэй" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)