Баянзүрх нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрсэн.
Эдгээр хүмүүс нь тус эмнэлгийн В корпуст насанд хүрэгчдийн тасагт, дөрвүүлээ хэвтэн эмчлүүлж байсан аж.
Нэг иргэн нь арванхоёрдугаар сарын 9-ны өдөр хэвтээд 15-ны өдөр эмнэлэгээс гарсан байсан. Бид энэ хүнийг халдвар авсан байх магадлалтай хэмээн үзэж, давтан шинжилгээ авч тусгаарласан. Харин нөгөө хүн нь энэ сарын 11-өдөр хэвтээд 16 өдөр халдварын шинж тэмдэг илэрсэн тул дахин шинжилгээ хийхэд халдвар илэрсэн. Эдгээр хүмүүсийн хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна. Эмнэлгээс гарсан иргэн гэрээсээ гараагүй байсан.
Б.Баатар