Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт зүүхийг зөвлөсөөр байгаа. Тэгвэл АНУ-ын эрдэмтэд амны хаалт нь коронавирусээс 98 хувь хамгаалж чадна. Харин шинээр гарч буй вакцин нь 92-95 хувь хамгаалах чадвартай байна гэдгийг мэдээлжээ. Тиймээс хүн бүр амны хаалтаа зөв зүүх нь энэ өвчнөөс сэргийлэх үр дүнтэй хямд арга гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.
Б.Бат