Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрсэн. Тиймээс тус эмнэлгийн үйл ажиллаагаа хэрхэн зохион байгуулж явуулах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга н.Цэндмаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Баянзүрх нэгдсэн эмнэлэгт өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Энэ эмнэлэг нь зөвхөн хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс дүүргийн хэвтэн эмчлүүлэх иргэд 100 ортой эмнэлгээр үйлчлүүлэх зохицуулалт хийсэн. 20 ортой хүүхдийн тасаг, 80 ортой том хүний тасаг байхаар зохицуулсан. Хэрэв өвчлөл нэмэгдвэл, Энэрэл эмнэлэг болон АШУҮИС эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх төлөвлөлт хийсэн.
Харин Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр иргэдийн үзлэг, жирэмсний хяналт, үзлэг оношилгоо хэвийн явагдана. Харин БЗД-ийн иргэдийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр үзүүлнэ.
Б.Баатар