Улаанчулуутын хогийн цэг дээр коронавирусний шинжилгээний болон эмнэлгийн хог хаягдлыг ил хаясан гэх мэдээлэл гарч, энэ нь коронавирусний халдвар тархах магадлалтай гэх мэдээлэл олны анхаарлыг татаад буй. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Эрүүл мэндийн сайдын гаргасан Эмнэлгийн хог хаягдлыг устгах, тээвэрлэх журмын дагуу бүх үйл ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор шинжилгээний материалаас болоод халдвар тархсан талаарх мэдээлэл, голомт гараагүй байгаа" гэв.
Б.Баатар