Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын хичээлийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ныг дуустал теле болох цахимаар зааж, арванхоёрдугаар сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амрах юм.
Харин их, дээд сургууль, коллежийн оюутнууд 2021 оны нэгдүгээр сарын 5-ныг хүртэл хичээллэн, хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амрахаар зохицуулалтыг хийсэн билээ.
Мөн хэдхэн хоногийн өмнө БШУ-ны сайд эцэг, эх нь хүсвэл хүүхдэдээ давтлага авч болно гэдгийг хэлсэн ч Шадар сайд “БШУ-ны сайдын гаргасан шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг өдрийг хүртэл хойшлуулсан” гэсэн юм. Тиймээс он дуустал сурагчидтай холбоотой ямар нэгэн сургалт, давтлага өгөхгүй бөгөөд амралт нь албан ёсоор эхэлж буй юм.