Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдрөөс ЗДТГ болон I-XX хорооны байранд 13-14 цагийн хооронд тэг зогсолт хийхээр болжээ.
Үүгээрээ тэд бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, байгуулагуудыг цахилгааны хэмнэлт хийхийг уриалж, энэхүү тэг зогсолтыг хийхээр болсон байна.
Нэг цаг цахилгаанаа унтрааснаар ихээхэн хэмнэлт хийх ба ялангуяа оргил цаг болох 18-20 цагийн хооронд цахилгааныг хэмнэснээр ачаалал, эрсдэл үүсэхээс сэргийлж чадах юм.