Нийслэлээс гарах тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийхтэй холбогдуулан ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал шинэчлэгдсэнтэй холблогдуулан нийслэлээс гарах хөдөлгөөнт тодорхой хэмжээний хязгаарлалт үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх шалтгаантай эрүүл мэндийн болон албан томилолттой, буяны үйлчилгээнийхэн PCR шинжилгээний бичигтэй зорчино.
Түүнчлэн халдварын голомт бүртгэгдсэн аймаг, сумаас нийслэл рүү орж ирэх хүсэлтэй иргэд тухайн аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл, шинжилгээний бичигтэй ирнэ. Эрүүл бүсээс ирж байгаа иргэд асуумж бөглөөд ирж болно.
Мөн орон нутаг руу үйлдэх нислэгт хязгаарлалт үйлчилнэ” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)