Эрчим хүчний яамнаас цахилгааны хэрэглээтэй холбоотой ээлжит мэдээллээ өглөө.
УБЦТС ТӨХК-ны албаны дарга Т.Мөнхболд “Өнгөрсөн 24 цагийн байдлаар нийслэлийн эрчим хүчний ачаалал 808 мВт хүрсэн. Орон сууцны айл өрхийн хувьд цахилгааны хэрэглээ буурсан ч өмнөх өдрөөсөө бага зэргийн нэмэгдэлтэй байна.
Харин гэр хорооллын айл өрхийн цахилганы хэрэглээ бууралттай гарч өмнөх өдрөөс зургаан мВт өссөн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн зуслан чиглэлийн айл өрхийн цахилгааны хэрэглээ энэ сарын 15-нд 32 мВт байсан бол өмнөх өдөр 39 мВт болж нэмэгдсэн. Нисэх, Яармаг чиглэлийн айл өрхийн хэрэглээ 34-37 мВт, Орбит, Толгойт, Их Наран чиглэлийнх 33-36 мВт болж тус тус хэрэглээ нь өссөн байна.
Хоногийн хугацаанд 3697 дуудлага ирснээс 51 нь гэмтэл устгуулх дуудлага байсан” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)