Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс Covid-19-ийн халдвар илэрсэн. Харин тэдний ойрын болон дам хавьтлуудаас шинжилгээ авахад есөн хүнээс коронавирус нэмж илэрчээ.
Өнөөдрийн байдлаар ойрын болон хоёрдогч хавьтал болох 170 гаруй хүнээс шинжилгээ авсан байна.
Тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс анх ирэхэд нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан ч сөрөг гарч байжээ. Хэвтсэнээсээ хойш 4-5 дахь хоногтоо давтан шинжилгээ хийснээр Covid-19-ийн халдвар авсныг илрүүлсэн юм. Энэ тухай эмч нар нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байсан гэдгийг хэлж байгаа.
Сэтгэгдэл (6)