УОК-ийн шийдвэрээр тусгай үүргийн нислэг үйлдэж, гадны улс орноос иргэдээ татан авч байгаа билээ. Тэгвэл энэ сарын 25-ны өдөр үйлдэгдэхээр төлөвлөгдөж байсан Сөүл Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг цуцлахаар болжээ. Учир нь дотоодын халдвар нэмэгдэж, тусгаарлах байрны хүрэлцээ зэргээс шалтгаалан эл нислэгийг цуцлах шийдвэр гарсан байна. Тус нислэгийг нэгдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа аж. Тиймээс тизээ захиалсан иргэд нэгдүгээр сард ирэх боломжтой гэдгийг ГХЯ-аас мэдээллээ.
Б.Бат