ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа Баянзүрх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэдээс коронавирусний халдвар илэрсэн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Голомттой бүс нутгийг мэдээлэхээс бус хэн, хаанаас халдвар авсан зэрэг хувь хүний мэдээллийг зарлах нь өвчтөний сэтгэл зүйд ихээр нөлөөлдөг учир түүнийг мэдээлэх боломжгүй. Тиймээс иргэд халдвар хаанаас, хэнээс илрэв гэж хардахаас илүүтэй халдвар хамгааллын дэглэмээ баримталж байх нь чухал юм. Баянзүрх эмнэлэгт батлагдсан 20 тохиолдолууд нь бүгд эмнэлэгт хэвтэж байсан хүмүүс байгаа. Тодруулбал гурван эмнэлгийн эмч, ажилтан, гурав нь сахиур, 14 хүн нь хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн байгаа. Вирусний халдвар илэрсэн нууц үедээ эмнэлэгт хэвтэж байгаад халдвар нь илэрсэн. Гэхдээ тэдний хавьтал болсон хүмүүст тандалт судалгаа хийж байгаа. Ойрын хавьтал болсон 266 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (6)