Франкфурт Улаанбаатарын нислэгээр ирэх гэж байсан нэгэн иргэнийг онгоцонд суулгаагүй талаарх мэдээлэл цахим орчинд шүүмжлэл дагуулаад байгаа. Тэгвэл энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. Тэрбээр "Франкфурт Улаанбаатарын нислэгээр ирэх гэж байсан нэгэн иргэний шинжилгээний хариу эерэг гарсан учраас тус чиглэлийн онгоцонд суулгаагүй. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдэд PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байгаа. Харин франкфурт чиглэлийн нислэгээр ирэхээр тизээ захиалсан байсан 40 настай иргэний шинжилгээний хариу эерэг гарсан учир тус онцгонд суулгаагүй. Харин тухайн иргэний ар гэрийнхэнтэй холбоо барьж, Германд тусгаарлалтад байлгаж байгаа. Тусгаарлах байрны төлбөр тооцоо зэргийг зохицуулах ажлыг консулын газраас хариуцан, анхаарал тавьж байгаа" гэв.
Б.Бат
Сэтгэгдэл (3)