Эмнэлгийн аюултай хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдалд хийж буй хяналт, Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн аюултай хог хаягдал хаясан асуудлыг шалгасан талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Эмнэлгийн аюултай хог хаягдал хаясан асуудлын талаар шалгалтаар очиход устгалтын талбайд 350 орчим кг хог хаягдал байсан. Уг хаягдлыг цуглуулж “Элемент медикал” команиар ариутгал хийлгэсэн.
Үүний дараа тухайн хог хаягдлын гарал үүслийг цагдаагийн байгууллагатай хамтран тодруулсан.
Улаанчулуутын хогийн цэг дээр байсан эмнэлгийн хог хаягдал нь коронавирустэй холбоотой эрүү мэндийн байгууллагын болон тусгаарлах байртай холбоогүй нь тогтоогдсон” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)