Зурагтын эцэст байрлалтай “Сайн” ломбардыг хоёр этгээд дээрэмдсэн хэрэг арванхоёрдугаар сарын 17-ны пүрэв гарагт гарчээ. Оройн 17:00-18:00 цагийн орчимд хоёр залуу дээрх ломбардад дайран орж, ажилтнуудад нь хутга тулган, айлган сүрдүүлж, үнэт эдлэлүүд болон нэг сая 50 мянган төгрөгийг бэлнээр аваад зугтсан байна.
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс дээрмийн гэмт хэрэг үйлдсэн хоёр залууг эрэн сурвалжилж эхэлсэн байна.