Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 18-ний өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 11191 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 12 халдвар илэрсэн байна. Эдгээрийн зургаа нь Баянзүрх нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүний хавьталуудаас илэрлээ. харин Зургаа хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн хүмүүсээс илэрсэн.
Улаанбаатарт бүртгэгдсэн 169 тохиолдол боллоо.
Харин Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 494 боллоо. Харин Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 953 болсон. Үүнээс 509 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 435 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 32, хөнгөн 416 байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)