Монгол Улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн 953 тохиолдол бүртгэгдээд буй. Тэгвэл өчигдөр халдвар авсан 36 хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 509-т хүрч байна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Эдгээр 36 хүнийг ХӨСҮТ-өөс Яармагийн эмнэлэгт шилжүүлсэн байна.
Ташрамд өгүүлэхэд, коронавирусний илрүүлэг болон эмчилгээнд нийт 2500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа аж. Нийслэлд халдвар голомтлогдон халдварлаж байгаа учраас иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй гэдгийг Эрүүл мэндий яамнаас мэдээллээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)