Иргэд халдвар хамгааллын дэглэм мөрдөхгүй байх, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх талаар сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Томоохон худалдааны төв, захуудад хүн хоорондын зай барихгүй байх тохиолдол их гарч байгаа учраас нийслэлийн эрүүл мэндийн газар, мэргэжлийн хяналтын газрууд хяналт шалгалт хийж байгаа. Гэхдээ иргэд нэгэндээ хариуцлагатай шаардлага тавьж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах хэрэгтэй" гэдгийг онцоллоо.
Харин ХӨСҮТ-ийн тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "Баянзүрх нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Эм тариа тасалдсан зүйл байхгүй. Харин эмчилгээ үйлчилгээ дууссан иргэдийг тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлахаар болсон" гэв.
Б.Бат