Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Онгоцонд суулгалгүй Германд үлдээсэн эмэгтэйн асуудлаар гаргасан ЭСЯ-ны тайлбартай танилц

2020-12-20
0
ЖИРГЭХ

Манай улс коронавирусний цар тахалтай холбоотойгоор гадны улс орноос эх орондоо ирэх хүсэлтээ иргэдээ тусгай үүргийн нислэг үйлдэж, татаж авч буй. Тэгвэл энэ сарын 16-ны Франкфуртын нислэгт нэгэн эмэгтэйг халдвартай гэх шалтгаанаар онгоцонд суулгаагүй үлдээсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.

Тодруулбал, тухайн нислэгийн онгоцонд сууж чадаагүй эмэгтэй, "Би бусдыгаа бодоод шинжилгээний хариу эерэг гарсан талаар холбогдох албаныханд мэдээлсэн. Гэвч тэд намайг халдвартай гэх шалтгаанаар эх орон руу минь авч явахгүй гэсэн шийдвэр гаргасан. Ингэхдээ ямар нэгэн тусламж үзүүлэлгүй онгоцны буудал дээр үлдээгээд явсан. Үнэхээр гомдолтой байна. Тус улсад амьдардаг монголчуудынхаа буянаар зочид буудалд буулаа" гэх мэдээллийг өгөөд байсан билээ. 

Харин Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Тусгай үүргийн онгоцонд суухад шинжилгээ заавал хийлгэсэн байх ёстой. Чехээс ирсэн 40 настай эмэгтэйн шинжилгээний хариу эерэг гарсан тул бусад хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд үлдээхээс арга байгаагүй. Одоо тэр хүн Германд гэрийн тусгаарлалтад байгаа. Герман дахь Монголын ЭСЯ-наас тусламж үзүүлж байгаа" гэх мэдээллийг өмнө нь өгсөн байдаг. 

Тэгвэл Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас болсон явдлын талаар тодорхой тайлбар бүхий мэдээлэл гаргажээ. 

Тус мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Шуурхай ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр Европын Холбоо, ИБУИНВУ, АНУ, Канад, БНТУ-аас нийт 320 иргэнийг нутаг буцаах арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаагийн нислэгүүд 160 хүний багтаамжтай бага оврын онгоцоор үйлдэгдсэн болно.

Ажлын хэсэг уг нислэгийн бэлтгэлийг урьдчилан хангаж, ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллага, Франкфуртын Олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-ын үйлчилгээний “Фрапорт” компани, МИАТ ТӨХК-ийн Берлин дахь Төлөөлөгчийн газар, УОК, ГХЯ-ны КГ болон бусад улсад суугаа ЭСЯ-дтай тогтсон журмын дагуу холбоотой хамтран ажиллав.

Ажил үүргийнхээ хүрээнд гадаад улсаас ХБНГУ-аар дамжин өнгөрөх өөрийн иргэдийг хилээр саадгүй нэвтрүүлэх, УОК-ын зааварчилгааны дагуу иргэдийг бүртгэх, мэдээлэл түгээх зэрэг ажлын явцад аюулгүй байдлыг ханган ажилласан. Бусад улс орноос ирсэн иргэдэд тулгамдсан асуудал тус бүрийг шуурхай шийдэх арга хэмжээ авсан. Үүнд,

1. Визийн зөрчилтэй болон бусад асуудал тулгарсан нийт 21 иргэнд консулын үйлчилгээ үзүүлж, ХБНГУ-ын хилээр саадгүй нэвтрэхэд нь тусаллаа. ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагын Франкфурт дахь салбарын удирдлагатай холбогдож, Шенгений визгүй иргэдийг ОУНОБ-ын транзит хэсгээр саадгүй дамжин өнгөрөөх арга хэмжээ авсан.

2. 2020.12.16-ны нислэгт нэр нь батлагдсан иргэн Б.Ө.-ын нэр тухайн өдрийн нислэгийн жагсаалтаас хасагдсан асуудал гарсныг шийдвэрлэв. Улсын онцгой комисс болон Лондон дахь ЭСЯ-тай холбогдож, шалтгааныг тогтоон манай ЭСЯ-ны зардлаар зочид буудалд байрлуулан 2020.12.17-ны өдрийн нислэгт шилжүүлэн нутаг буцаав.

3. 2020.12.16-ны нислэгийн үеэр Ковид-19-ийн шинжилгээний хариу “эерэг” гарсан дараах иргэдтэй холбоотой зарим асуудал үүссэн бөгөөд Шуурхай ажлын хэсэг дараах арга хэмжээ авсан болно.

Уг нислэгт Прага дахь ЭСЯ-наас бүртгэгдэж нутаг буцахаар Франкфурт ОУНОБ-д ирсэн иргэн Ц.Ц. зорчигчдыг бүртгэх явцад Ковид-19-ийн шинжилгээ “эерэг (positive)” гарсныг мэдэгдэлгүйгээр бусад иргэдийн хамт бүртгэлд хамрагдаж, явах танхимд орсон байсан. Тэнд хамт нисэхээр хүлээж байсан зарим зорчигч “шинжилгээний хариу эерэг гарсан хүн энд байна” гэж мэдэгдсэнээр иргэдийн шинжилгээний мэдүүлгийг дахин шалгах шаардлага үүсэв. Энэ үед иргэн Ц.Ц. шинжилгээний “эерэг (positive)” хариуг үзүүлсэн болно. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед мөрдөх журмын дагуу халдвартай хүмүүсийг тээвэрлэхийг хориглосон тул иргэн Ц.Ц-ийн байдлын талаар Улсын Онцгой комисст мэдээлсэн. Комиссоос бусад зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс онгоцонд суулгахгүй байх чиглэл ирүүлснийг тус иргэнд мэдэгдсэн болно. Улмаар, эл байдалд хэрхэх талаар тайлбарлан, өөрийнх нь зөвшөөрсний дагуу Хил хамгаалах байгууллагатай уулзуулж хэлмэрчлэн, шаардлагатай тусламж үзүүлсэн.

Иргэн Ц.Ц.-г Ажлын хэсэгтэй холбоо барих утасны дугаар, бусад мэдээллээр хангасан болно. Элчин сайдын яамны ажилтнууд онгоц хөөрөх хүртэл нисэх буудалд ажилласан бөгөөд тухайн иргэн эргэж холбоо бариагүй.

Маргааш нь буюу 2020.12.17-ны өдрийн онгоцны бүртгэлд иргэн Ц.Ц ирж, хүсэлт тавьсны дагуу Улсын онцгой комисст дахин хандсан. Гэвч мөрдөгдөж байгаа журмын дагуу тус иргэнийг үлдээхээс өөр аргагүй болсон. Ингээд ЭСЯ-ны ажилтнууд дараах боломжуудыг түүнд санал болгосон.

1.Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ тусгаарлах байр бэлдсэн байсан учир Чех буцах арга хэмжээ хамтран зохион байгуулах,

2. Берлин хотод байрлаж тусгаарлалтад орох,

3.Франкфурт хотын Эрүүл мэндийн албанаас заасан байранд тусгаарлагдах. Иргэн Ц.Ц. энэ гурван саналаас бүгдээс нь татгалзсан. Түүнчлэн, тийзийн мөнгөө буцааж авах хүсэлт гаргахад МИАТ ТӨХК тийзийн төлбөрийг зөвхөн дансаар буцаадаг, харин иргэн Ц.Ц. гадаадад ашиглах данс байхгүй гэж мэдэгдсэн. Үүнийг шийдэх үүднээс ЭСЯ болон МИАТ-ын нийт 8 ажилтан хувиасаа 802,79 евро цуглуулж гардуулахад мөн татгалзсан болно. Бусад улсаас ирж буй монгол иргэдийг онгоцонд бүртгэхээр ажлын хэсгийнхэн транзит хэсэг руу дотогш орсон бөгөөд онгоц хөөрсний дараа иргэн Ц.Ц-тэй эргэж уулзахаар иртэл тэрээр танилцсан монгол иргэний гэрт очсон мэдээлэл авсан.
2020.12.18-ны өдөр түүнийг олж холбоо барихад тэрээр Франкфурт хотноо монгол оюутны байранд тусгаарлагдсан байгаагаа нотлов. Ажлын хэсэг тэр өдрөө Берлинд буцаж ирсэн бөгөөд ГХЯ-нд танилцуулж, ирүүлж буй чиглэлийн дагуу шаардлагатай тусламжид хамруулах талаар ажиллаж байна. Эрүүл мэндийн байдал нь хэвийн байна.

Мөн, Шведээс Франкфуртын ОУНОБ-д хүрэлцэн ирсэн иргэн Х.М. ХБНГУ-ын хил зөрчсөн шалтгаанаар ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагад саатуулагдсан. Тус өдрийн нислэгт түүний нэр нь батлагдаагүй байсан. Стокгольм дахь ЭСЯ-тай холбогдож түүнийг 2020.12.14-ний өдрийн Ковид-19 “эерэг (positive)” шинжилгээтэй байгааг тогтоосон. Иргэн Х.М.-ий нутаг буцах хүсэлтийг УОК-т хүргүүлж, боломжгүй тухай хариуг өөрт нь уламжилсан. Иргэн Х.М.-д суугаа оронд үйлчилж байгаа Ковид-19 цар тахалтай холбоотой дүрэм журмыг танилцуулж, өөрийнх нь зөвшөөрснөөр ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагатай уулзахад хэлмэрчлэн, Франкфурт хотын Эрүүл мэндийн албанаас тогтоох тусгаарлалтад орохыг иргэн Х.М.-д тайлбарлав. Визний зөрчилтэй байсан тул тухайн иргэнийг авч явахыг бидэнд зөвшөөрөөгүй болно. Иргэн Х.М.-ийн байрлаж буй буудлаар нь дамжуулан холбоотой байгаа бөгөөд эрүүл мэндийн байдал нь хэвийн байна.

Байрлаж буй зочид буудлаас иргэн Х.М-тэй холбоотой зардлын нэхэмжлэлийг ЭСЯ хүлээн авч, монголын холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд хоол ундны зардлыг шийдэхээр ажиллаж байна. Иргэн Ц.Ц.-г тусгаарлалтын зориулалттай байранд оруулахаар судлан ажиллаж байгаа болно.

Эдгээр 2 иргэний байдлын талаар журмын дагуу ГХЯ-ны Консулын газар, УОК-д цаг алдалгүй мэдээлэл хүргүүлж ирсэн болно. Цаашид авах арга хэмжээний талаар ГХЯ, УОК-д танилцуулснаар шуурхай шийдэхээр ажиллаж байна.

Мөн элэг нэгтнийхээ өмнө тулгарсан асуудалд санаа тавьж, санхүүгийн болон бусад тусламж үзүүлсэн Германд суугаа монгол иргэд, ТББ-ынханд чин сэтгэлийн талархал илэрхийлье!" гэжээ.

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (103.9.90.130)
    Албаныхан туслах ажилыг зохион байгуулсан л байна ТВ- 9 ын Билгээ гэх их мэдэгч , харлуулагч л хүний нутагт мөнгөгүй, хэл мэдэхгүй охиныг орхилоо гээд л анх сэвээд байсан ийм л байдаг байхгүй юу. Худал мэдээлэл, мушиган гуйвуулалт маш олон хүнийг стрестүүлж алдаг байхгүй юу. Билгээ, Пүжээ гэх хоёр харлуулагч тэр Н.Энхбаяраа л магтан дуулаад байж байна биз төр засгийг харлуулах гэж амаа цууртал чичрээд л орилох юм
    2020 оны 12 сарын 21 | Хариулах
  • Иргэн (202.126.89.91)
    Хөөрхий орондоо оруулдаг эрчүүд нь олдохоо болиод хоногийн хоолгүй ядарч яваа эмэгтэй л байна,корона,бас ДОХ тусаа биз ....ёстой тавилан юмдаа
    2020 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.73.87)
    Онгоцоор халдвартай хүн ирсэн бна гээд л эргүү эргүү юмнууд бичээд байх юм. Гүй яасан юм ойлгодоггүй малнууд вэ. Улсаас шинжилгээний бичигтэй ирэхийг шаардаж бгаа. Байхгүй бол онгоцонд суулгахгүй. Хэрэв онгоцонд суухад шинжилгээ авдаг бол түргэвчилсэн шинжилгээ авах юмуу халуун л үзэх байх гэж бодож бна.Юм ойлгодоггүй Оркууд сэтгэгдэл бүү бич.
    2020 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.73.87)
    Холбогдох албаны хүмүүс тал бүрээр туслахыг санал болгосон л бна шүү дээ. Өөрөө бүгдэнгээс нь татгалзчихаад, вирусээр өвчилсөн байж яаж ингэж олон түмнийг талцуулах буруу мэдээлэл тараадаг бнаа.
    2020 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.107.102)
    ХЭНИЙ ТЭНЭЖ ХЭНИЙ ТӨЛӨӨ АМЬД БАЙГАА МАЛ ВЭ? МУУСАЙН ЯКИНУУД.. ТЭНДЭЭ ХЭВТ...
    2020 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.91.115.54)
    Гадныханд дээрэлхүүлчихээд, монгол хүнээ харахаараа дээрэнгүй зан гаргадаг өөдгүй хүмүүсийн нэг шив дээ
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.90.125)
    Нөхцөл байдлыг зөв үнэлээгүй гээд наад залуу чинь явахгүй бгаа
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • үзэгч (64.119.16.154)
    Энэ чинь харин бусдад өрөвдүүлэх гэж тв9 "монгол коммент"хоертой холбогдож их л яадарч хэнч элчин сайд төлөөлөгчийн газраас харж хандаагүй харин 2 оюутан хүү тусалж хоол унд залгуулсан гэж өөрөө утсаар Батбилэгтэй холбогдож ярилцлага өгсөн шүү дээ.Өрөвдөж л байлаа.Тааруухан эмэгтэй байжээ
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.21.71)
    YANHANDAJ YAVJIIGAAD HALDVAR AVCHAAD EDGECHEED IREHGUI UHSENEE HIIJ MONGOLRUU MINE ZUTGEDEG LALAR BEEE
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • зочин (64.119.17.111)
    маш муухай хүүхэн, яг болсон явдлыг тэнд байсан хүний бичсэнийг уншлаа. Яагаад хүн ийм муухай хувьчхан, хорон болчдог юм бол. Бас худалч гүтгэгч
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Балиар хог (172.90.225.129)
    Нэрийг нь зарлаж алдаршуулах ёстой юм байна. Амиа хичээснийг нь сайн мэдүүл
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Иргэн (66.181.189.117)
    Монголчуудаа ёс зүй, ухамсартай баймаар юм даа хэзээ төлөвшинө дөө!!!
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.109.87)
    Зорчигчдод өвчин тараасан байна ш дээ. Тэр нь одоо илрээд байна
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.109.87)
    Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаарорж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдөхийг оронд үнэнээ хэлж халдвар хамгаалалтын дэглэм сахиад гуйх байсан байна ш дээ
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.178.29)
    Нэгнийгээ муулахдаа манай монголчууд лав дэлхийн болоод олимфийн аврага гэдэг нь баталгаатай. Энэ талаар дэлхийд алдаршиж явна даа. Хайран монгол зан чанар хэдийд хэвэндээ орох болдоо
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • зочин (202.126.92.99)
    Яадаг золигийн хүүхэн бэ. Бид ер нь юманд жаахан учиртай хандаж сурахгүй бол дэлхийн доог болно шүү
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.216.178)
    Ийм амьтныг орхидог нь зөв ш дээ
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.184.105)
    Зөндөө л санал тавьсан юм байна ш дээ. зарим нэг тийм хүний төлөө амьдарч байгаа юм шиг хүмүүс байх л. Туслаж байгаа хүмүүст гай бололгүй шиг л байгаасай даа.
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.19.222)
    Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг л зарим нэг хэцүүхэн араншинтай хүмүүс ч бий шүү. Хүмүүст амьдарч ,амьсгалж өгөөд байгаа юм шиг л ялархаж ,туниад, өрөвдүүлэх ,хэн нэгнийг буруутгах гэсэн арга зальтай бүр дадлагажсан
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    саяхан
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    18 мин
  • Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
    27 мин
  • АНУ-ын бизнес эрхлэгчид Ковидынхоос ч том хямралтай нүүр тулж байна
    36 мин
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
    44 мин
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
    46 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
    1 цаг 23 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    1 цаг 35 мин
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
    1 цаг 50 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 50 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
    1 цаг 52 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    2 цаг 1 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    23 цаг 53 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    23 цаг 57 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Уржигдар 10 цаг 36 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК