Манай улс цар тахалтай холбоотойгоор гадны улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ тусгай үүргийн нислэг үйлдэж татан авч байгаа билээ. Тэгвэл гадны улс орноос халдвартай иргэдийг зөөврөлөх нь эрсдэлийг нэмэгдүүлж байна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод том том кластерласан халдварууд бүртгэгдэж байна. Халдварын тоо нэмэгдсээр байгаа энэ үед гаднаас халдвартай иргэдээ зөөвөрлөх нь эрсдлийг нэмэгдүүлж байна. Халдвартай хүмүүсийн тоо хэдий чинээ олон болно тэр хэмжээгээр иргэд, ард нийтийн дунд халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ. Иймээс энэ асуудалд цаашид анхаарах хэрэгтэй" гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (3)