зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Экспортод чиглэсэн үйлдвэрлэл буюу эдийн засгийн тулгуур багана

2020-12-21
0
ЖИРГЭХ

Манай улсын нийт экспортын 90  хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. 2019 оны байдлаар уул уурхайн салбар ДНБ-ий 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг тус тус бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засаг уул уурхайгаас хараат гэсэн үг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөг өсгөж, мал аж ахуй болон газар тариалангийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ёстой. Тиймээс Засгийн газар ирэх дөрвөн жилд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлд хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Энэхүү зорилтоо “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ” хэмээн мөрийн хөтөлбөртөө томъёолжээ. Энэ чиглэлийн бодлогыг “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян, “Монгол мал” хөтөлбөр болон салбарын үйлдвэрлэл гэсэн үндсэн гурван хэсэгт хуваан авч үзэж болно. “Атар-4” аяны хүрээнд 941.3 тэрбум төгрөг, “Монгол мал” хөтөлбөрт 997.9 тэрбум төгрөг, салбар дундын үйлдвэрлэлд 399.55 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нь нийт 2.3 их наяд төгрөг буюу 820.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийнэ гэсэн үг юм.

Энэхүү төлөвлөсөн аян, хөтөлбөрүүдээ бүрэн хэрэгжүүлж чадвал монголчууд бид ирэх жилүүдэд дотоодынхоо хүнсний хангамжийг өөрсдөө бүрдүүлэхээс гадна илүү гарсныгаа экспортолж, ашиг олох боломж бүрдэнэ. Тэгж гэмээнэ уул уурхайгаас гадна эдийн засгийн нэг том тулгуур бий болох юм.

Юуны өмнө хүн амын хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах нь Засгийн газрын эн тэргүүний зорилт. Түүнчлэн хүнсний хангамж, хүртээмж, аюулгүй байдал, шим тэжээлийн асуудал ч үүнд багтана. Эдгээрээс хүнсний хүртээмжийн асуудлыг ХНХЯ, шим тэжээлийн асуудлыг ЭМЯ, хүнсний аюулгүй байдлыг МХЕГ хариуцлах ёстой. Харин хүнсний хангамжийг ХХААХҮЯ хариуцдаг. Тус яамны хувьд хүнсний хангамжийн иж бүрэн тогтолцоог бүрдүүлэхийн тулд юуны түрүүнд дараах гурван хүчин зүйлийг онцолж авч үздэг байна. Үүнд бэлтгэл үе шат, хүнсний үйлдвэрлэл, хурааж, ангилж хадгалах. Энэхүү харилцан уялдаа холбоотой үйл ажиллагааг зөв зохион байгуулж чадвал хүнсний хангамжийн баталгаат байдал дээр ХХААХҮЯ-наас оролцох оролцоо хангагдана.

МАХАА ЭКСПОРТОЛЖ, СҮҮНИЙ ИМПОРТЫГ ЗОГСООНО

Засгийн газар, салбарын яамнаас баримталж буй бодлогыг тоймолбол, үндсэн гол нэрийн хүнсний 13 бүтээгдэхүүний 10-ыг нь дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлээд буй. Үүнээс нэгдүгээрт махны хангамжийг онцлох ёстой. Манай улс жилд 449.3 тонн мах үйлдвэрлэж хэрэглээнд нийлүүлдэг. Өнгөрсөн жилийн түвшинд авч үзвэл 58.6 мянган тонн мах экспортолж, 134.7 сая ам.долларын ашиг олсон байна. Цаашид ирэх дөрвөн жилд махны экспортыг нэмэгдүүлэх зорилт тавиад буй. Тодруулбал, жилд 150 мянган тонн мах экспортолж, 506.8 сая ам.долларын ашиг олно гэж тооцоолсон байна. Энэ нь хонин толгойд шилжүүлбэл жилд 8.3 сая хонины мах экспортолно гэсэн үг.

Хөдөө аж ахуйн нэг гол бүтээгдэхүүн сүүний хувьд манай улс дотооддоо үйлдвэрийн аргаар жилд нийт 117.4 сая литр сүү үйлдвэрлэдэг. Үүн дээр импортоор жил бүр 5 мянган тонн хуурай сүү авч хэрэглэдэг байна. Иргэдийнхээ өвлийн хэрэгцээнд зориулж импортолдог энэхүү хуурай сүүг шингэн сүүнд шилжүүлбэл 47.1 сая литр сүү импортоор авч байгаа гэж хэлж болно. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж өргөжүүлснээр дотооддоо үйлдвэрийн аргаар боловсруулж буй сүүний хэмжээг 200 саяд хүргэчих юм бол импортоор хуурай сүү авах шаардлагагүй болно. Ийм зорилгоор Засгийн газраас сүүний урамшууллыг олгож байгаа. Энэ нь арваннэгдүгээр сарын 01-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 01 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн өвлийн хэрэгцээд сүү нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд олгох урамшуулал юм.

Өндөг бол мах, сүүний дараа орох гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн. Манай улсын өндөгний жилийн хэрэгцээ 360 сая ширхэгээр тоологдоно. 2020 оны статистикаас харахад дотооддоо 178 сая ширхэгийг үйлдвэрлэж, импортоор 160.8 сая ширхэг өндөг аваад байгаа аж. Импорт бараг 50 хувьтай байгаа ч цаашид өндөгний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бүрэн боломжтой гэж салбарын яам үзэж буй юм. Ингэхийн тулд шувууны аж ахуй эрхлэгчдэд тэжээлийн үйлдвэрлэл, борлуулалт, импорт дээр нь хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай. Тухайлбал, шувууны аж ахуйнуудын гол тэжээл болох улаанбуудайнд нь урамшуулал олгочихвол маш том дэмжлэг болох юм. Энэ мэт бодлогын дэмжлэг хэрэгжүүлснээр хүн амын өндөгний хэрэгцээг дотооддоо 90 хувь хангах бололцоотой. Үүнийг 100 хувь гэж тооцоолоогүйн учир нь манай улс Дэлхийн худалдааны гишүүн учир энэ төрлийн бүтээгдэхүүний импортыг бүрэн хааж, хориглож болдоггүй аж.

ГУРИЛЫН ЭКСПОРТОД “НОГООН ГЭРЭЛ” АССАН

Улсын хэмжээнд жилд 225 мянган тонн гурил хэрэглэдэг. Манай тариаланчид дотоодын гурилын хэрэгцээний 97-98 хувийг хангаж байгаа. Тиймээс ирэх дөрвөн жилд гурилаа экспортлох тухай ярих боломжтой. Энэ талаар салбарын яамны бодлого ч бий. Тодруулбал, жилд хамгийн багадаа 50 мянган тонн гурил экспортлох, улмаар гурилын экспортын хэмжээг 200 мянган тонн хүргэж, үүнээс  137.1 сая долларын ашиг олох тооцоо хийгээд байгаа ажээ. Энэ бол бүрэн боломжтой, судалгаа, үндэслэлтэй тоо юм. Гурил импортлох асуудлаар хөрш улс орнуудтайгаа Засгийн газрын түвшинд ярьж байгаа гэрээ, хэлцэл ч бий.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн есдүгээр сард манай улсад айлчлах үеэрээ Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол гэсэн баримт бичигт гарын үсэг зурсан. Ийнхүү манай улс өмнөд хөрш рүү хөх тариа, улаанбуудайн гурилыг экспортлоход саадгүй болсон. Өөрөөр хэлбэл гурилын экспортод “ногоон гэрэл” асаад буй. Тиймээс гурилын экспортоос мөнгө олох боломж бүрдээд байгаа юм. Харин одоо тариаланчдын хувьд нэг га талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх том зорилт тулгарч байна. Улсын дунджаар га-гаас 13 центнер тариа хурааж байгааг 16-17 центнер болгочих юм бол гурилаа экспортолж, ашиг олох амархан болно. Тиймээс ирэх хаврын тариалалтыг арай өөр байдлаар хийхээс бүх юм эхэлнэ гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл яг тариа тарьж байгаа хүмүүст нь дэмжлэг үзүүлэх, уг дэмжлэг нь бодитой, үр дүнтэй байх ёстой.

УРГАМЛЫН ТОСНЫ ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДДОО ХАНГАХ БОЛОМЖТОЙ

Дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа бүтээгдэхүүн бол төмс. Энэ жилийн ургацын урьдчилсан төлөв байдлаар 192.2 мянган тонн төмс хураан авч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад буй. Цаашид 2024 он гэхэд жилд дотодын хэрэгцээнээс илүү гарсан 40-50 мянган тонн төмсийг экспортолж 8.4 сая ам.долларын ашиг олох боломжтой гэж тооцоолжээ. Өнгөрсөн хавар төмсний  тариалалтыг нэмэгдүүлэх зорилтгоор үр тарианы компаниудын өнжиж байгаа талбайд сэлгэж төмс тарьсан байна. Төмс хөрсийг азотоор маш баяжуулж байдаг учир сэлгээнд оруулах бололцоотой байдгаараа давуу юм. Төмсийг монголчууд сайн тарьж чаддаг. Тиймээс ирэх дөрвөн жилд 40 мянган тонн төмс экспортолно гэж тооцож байгаа аж. Хураасан төмсөө шууд экспортлохоос гадна цардуул болгон боловсруулж экспортлох бүрэн боломжтой. Сэлэнгэ, Төв аймгуудад цардуулын үйлдвэр барихаар хөрөнгө оруулалтыг нь хөөцөлдөж байгаа юм билээ. Цардуулын үйлдвэрт төмсийг хаягдал, том, жижиг, муудсан гэхгүй бүгдийг нь ашигладгаараа онцлог юм байна. Ийнхүү төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж илүү гарсныг нь экспортод гаргах боломжтой. Үүнээс чамгүй орлого олно гэж харж байгаа ажээ.

Хүнсний ногооны хувьд улсын хэмжээнд жил 99.5 мянган тонн ургац авч, дотоодын хэрэгцээнийхээ 56 хувийг хангаж байгаа аж. Үүнээс лууван, манжингийн хэрэгцээг 100 хувь, сонгинын 64.5 хувийг хангаж байгаа. Харин байцааны хэрэгцээний 54.3 хувь, саримсны 26  хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг. Байцаа, сонгино, саримс хадгалалтын горим их шаарддаг бөгөөд агуулахын багтаамж, хүрэлцээ хангалтгүйгээс нийт ургацынхаа 60 хувийг л хадгалдаг нь хамгийн том сул тал юм. Автоматжсан зоорь байхгүй тул амархан мууддаг нарийн ногооны хангамж бага байдаг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хүнсний ногооны агуулахын төвлөрсөн сүлжээ бий болгох талаар яригдаж байгаа ажээ.

Түүнчлэн манай улс таримал жимсээр дотоодын хэрэгцээнийхээ дөнгөж 1.8 хувийг л хангадаг. Цаг уурын болон бусад нөхцөл орчин эрс тэс учир жимсний аж ахуйг өргөн хүрээтй хөгжүүлэх боломж хязгаарлагдмал. Нийт 6500 га талбайд жимс тариалдгийн 6000 га-д нь зөвхөн чацаргана тарьдаг. Бусад багахан талбайд тоор, алим, чавга тариалдаг байна. Чацаргана тариалалтаараа дэлхийд эхний нэг, хоёрдугаар байрт бичигддэг хэдий ч чацарганы тосыг л бага хэмжээгээр экспортолдог.

Тэгвэл ургамлын тосны хангамжийн хувьд бараг 100 импортоос хамааралтай. Гэхдээ үүнийг 100 хувь өөрчлөх өөдрөг төсөөлөл, тооцоо ХХААХҮЯ-ныханд бий юм билээ. Ингэж төсөөлөх үндэслэл нь манайд нэг давуу тал бий.

Сэлэнгийн Баруунхараад дотоодын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай тосны үйлдвэр бий.

Уг үйлдвэр жилд 100 мянган тонн рафсаар 30 мянган тонн тос үйлдвэрлээд үлдэгдэл 65-70 хувиар нь ямар ч хаягдалгүйгээр малын тэжээл боловсруулан гаргах боломжтой юм байна. Эсвэл импортоор түүхий тос оруулж ирээд шахаж боловсруулан тос үйлдвэрлэх бололцоотой аж.

Гагцхүү энэ үйлдвэрт тулгарч буй бэрхшээл нь эргэлтийн хөрөнгө дутагдалтай. Мөн импортын ургамлын тостой өрсөлдөхөд хүч мөхөсддөг байна. Тиймээс гаалын татвараас чөлөөлөх гэх мэтээр бодлогооор дэмжих юм бол дотоодын хэрэгцээг бүрэн хангаад жилд 15 мянан тонн ургамлын тос экспортолж 75 сая ам.долларын ашигтай ажиллах боломж байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Манай газар тариалангийн бүс нутгуудад тосны ургамал рафсыг нэлээд сайн тариалдаг.

 Гэхдээ дийлэнх иргэд, аж ахуйн нэгжийн хувьд үр нь хямд учир шар рафсыг тариалдаг байна. Шар рафсын үр тонн нэг нэг сая орчин төгрөг бол сайн чанарын хар рафсын үр нэг тонн нь 4.5-5.5 сая төгрөгийн үнэтэй байдаг. Тиймээс 4-5 дахин өндөр үнэтэй хар рафс тариалах аж ахуйнн нэгж бараг байдаггүй гэнэ.  Тиймээс тосны ургамлын тариалалтыг Засгийн газар бодлогоор дэмжих, тухайлбал Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тосны ургамлын үрийг олгох юм бол ургамлын тосоо дотооддоо бүрэн хангаад зогсохгүй импортод гаргах цаг ойрхон.  

Г.Санчир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    Өчигдөр 17 цаг 09 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 16 цаг 26 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    Өчигдөр 16 цаг 06 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    Өчигдөр 15 цаг 24 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    Өчигдөр 14 цаг 45 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    Өчигдөр 14 цаг 38 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    Өчигдөр 13 цаг 12 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    Өчигдөр 12 цаг 51 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Эмгэнэл
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК